“ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ЭМ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО.

A- A A+
“ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ЭМ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО.

Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн баталсан А/24 тушаалын хэрэгжилтийг ханган “Монгол эм импекс концерн”-той  хамтран 2026 оны 06 дугаар сарын 19-ны өдөр “Эрүүл мэндийн болон эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сургалтыг төр болон хувийн эрүүл мэндийн төвийн дарга, эм зүйч, эм найруулагч нарыг  танхим болон цахим хэлбэрээр 60 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан ажиллалаа.

Тус сургалтын нээлтийг Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нээж, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Мaу Пиукала, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте нар мэндчилгээ дэвшүүллээ.

 

Мөн сургалтаар Эрүүл мэндийн болон эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хууль эрх зүйн тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг ханган Эрүүл мэндийн газрын албан хаагч нар болон  Монгол эм импекс концерн эм зүйч, эмч, төлөөлөгч нар сургалтад оролцогч нарт хөтөлбөрийн дагуу мэдээлэл өгч ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс