АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭХ ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО.

A- A A+
АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭХ ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлага, чанар, аюулгүй байдал, эх хүүхэд, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн газрын “Эрдмийн жим” танхимд зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбараас 2026 оныг “Эх, хүүхдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан энэхүү сургалтад аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, эх баригч нар оролцож, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлага, манлайлал, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тогтолцоо, эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой сургалт боллоо.

Сургалтаар эрүүл мэндийн төвийн удирдлага, манлайллын ур чадвар, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын дотоод хяналт, эх, нярай, хүүхдийн эндэгдэл, өвчлөлийн шалтгаанд дүн шинжилгээ хийх чадавх, жирэмсний хяналт, эрсдэлт бүлгийн бүртгэл, илрүүлгийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн.

Энэ удаагийн сургалтад ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте нар оролцож, анхан шатны тусламж үйлчилгээ болон эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Оролцогчид 2025 оны жилийн эцэс, 2026 оны эхний хагас жилийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт, эх, нярай, перинаталь эндэгдлийн мэдээлэл, жирэмсний эрт хяналтын хамралт, эрсдэлт жирэмсний бүртгэл, хяналтын мэдээлэл, байгууллагын тулгамдсан асуудал, сайжруулах саналуудаа хэлэлцэж, харилцан туршлага, мэдээллээ солилцсон байна.

ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс