Хэрх сумын Эрүүл мэндийн төвөөс санаачлан "Ажлын байрны сэтгэл зүй, хооллолт, шим тэжээл"-ийн талаарх сургалтыг зохион байгууллаа.

A- A A+
Хэрх сумын Эрүүл мэндийн төвөөс санаачлан

Хэрх Эрүүл мэндийн төвөөс Мандал бүсийн төр, төсөвт болон эрүүл мэндийн чиглэлийн байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сургалтад:

 Сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин “Ажлын байрны сэтгэл зүй, стресс менежмент” сэдвээр,

Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч, АУ-ны доктор (Ph.D) Т.Цэрэнтогтох “Ажлын байрны хооллолт, хоол зүй” сэдвээр тус тус мэдээлэл өгч, зөвлөгөө хүргэлээ.

Арга хэмжээг Мөнгөн хараа дуу бүжгийн чуулгын танхимд зохион байгуулсан бөгөөд Мандал бүсийн эрүүл мэндийн улсын болон хувийн байгууллагын нийт 300 гаруй албан хаагч хамрагдан оролцсон байна.

Эх сурвалж: Хэрх тосгоны Эрүүл мэндийн төв