Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн замын алба, Сайхан Эрүүл мэндийн төв хамтран нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хот хоорондын замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчдод хандан дараах чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулав.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох
Зорчигдын эрүүл мэндийн байдлыг хянах, цусны даралт үзэх, яаралтай тусламжын эм, эмнэлгийн хэрэгслийг бүрдүүлсэн эсэх зөвлөгөө
Тамхины эсрэг өдрийн сурталчилгааны материал тараах, зөвлөгөө өгөх "Эмч, Цагдаа танд зөвлөж байна" яриа таниулга хийх
Цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, тохируулж хувцаслах зэрэг зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.
Эх сурвалж: Сайхан эрүүл мэндийн төв