Олон улсын алхалтын өдрийг угтан, ахмад настнуудын амьдралын чанарыг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор "Эрүүл насжилт-Эрүүл амьдрал“ уриан дор хоёр өдрийн өдөрлөг, явган алхалтын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд нийт 53 ахмад настныг ДЭМБ-ын удирдамжийн дагуу Ахмад настны нэгдсэн тусламж үйлчилгээний “ICOPE” цогц үнэлгээнд хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллээр хангав.
Мөн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, амьдралын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор шугаман бүжиг зааж, дээрх эрүүл мэндийн үнэлгээнд суурилсан 5 өртөөт хөгжөөнт буухиа тэмцээн хийгдлээ.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус өдөрлөгт ахмадууд идэвхтэй оролцож, бие бялдар болон сэтгэл санааны хувьд эрч хүч авсан, үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Эх сурвалж: Орхон сумын Эрүүл мэндийн төв