Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэг, Халиун уул ХХК-ийн  Эко шоп дэлгүүрийн нийт 74 албан хаагчдад урьдчилан сэргийлэх сургалт хийгдлээ. 

A- A A+
Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэг, Халиун уул ХХК-ийн  Эко шоп дэлгүүрийн нийт 74 албан хаагчдад урьдчилан сэргийлэх сургалт хийгдлээ. 

Сүхбаатар суманд байрлах 3 дугаар цэцэрлэг 420 хүүхэд суралцдаг бөгөөд Эрүүл мэндийн газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу тус цэцэрлэгийн удирдлага болон нийт 64 албан хаагчдад танхимын сургалтыг 2026.05.21-ний өдөр, Экo шоп дэлгүүрийн нийт 10 албан хаагчдад 2026.05.22-ны өдөр тус тус сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтаар дараах чиглэлийн хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн. Үүнд:

1.Сургалтын байгууллагын гадаад болон дотоод орчинд эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх;

2.Анги, танхим, хоол үйлдвэрлэлийн ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахад анхаарах асуудал;

3.Хүүхдийн сургалтын орчин дахь эрсдэлийг бууруулахад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг оновчтой төлөвлөх;

4. Сургалтын дараах мэдлэг, хандлагыг үнэлж үр дүнг хэрхэн зөв тооцох;

Хүнсний дэлгүүрт: 

Хүнсний худалдаа үйлчилгээний газрын ажлын байранд мөрдөгдөх эрүүл ахуйн зохистой дадал 

Хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуй, халдвар хамгааллын болон хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэх чиглэлээр эрүүл, аюулгүй орчинд суралцах, үйлчилгээ авах эрхийг хамгаалахад хамтран ажилласан 3 дугаар цэцэрлэг, Эко шоп дэлгүүрийн хамт олон. удирдлагуудад баярлалаа. 

 

Эх сурвалж: Хяналт шалгалтын хэлтэс