“Эрүүл Монгол Хүн” нээлттэй өдөрлөгийн үеэр давхардсан тоогоор 820 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, сурталчилж ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй ХүнснийХувьсгал, ТэрбумМод, ЭрүүлМонголХүн гэсэн гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнийг дэмжиж зохион байгуулсан Нээлттэй Өдөрлөгт аймгийн Эрүүл мэндийн газар, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ), NDH сангийн шүдний эмч нар мөн Сүхбаатар сумын “Номтхан”, “Эмнэх баг” хоёр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран “Эрүүл мэндийн отог” ажиллуулж, ард иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт нөлөөллийн ажлуудыг амжилттай зохион байгуулж ажилласан.
Тодруулбал, “Эрүүл мэндийн отог"-т ажилласан нүдний эмчийн үзлэгт-165, чих хамар хоолойн үзлэгт-144, шүдний урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд-151, биеийн жингийн индекс тодорхойлох үзлэгт-94, өрхийн эмчийн үзлэгт-115 иргэн хамрагдаж сахар, В, С вирус, хавдрын тест шинжилгээнд тус тус хамрагдсан бол 159 иргэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамрагдаж, нийтдээ давхардсан тоогоор 820 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, ард иргэд идэвхтэй оролцлоо