Хүний папиллома вирус (ХПВ) гэж юу вэ?

A- A A+
Хүний папиллома вирус (ХПВ) гэж юу вэ?

Дэлхий дахинд Хүний папиллома вирус (ХПВ)-ийн 200 гаруй хэв шинжийг судалж тогтоосон бөгөөд ХПВ нь үтрээ, бэлгийн уруул, шодой, ам, хоолой, умайн хүзүүний хорт хавдар (УХХХ) зэрэг 6 төрлийн эрэгтэй, эмэгтэй хүнд хорт хавдрын шалтгаан болдгоос гадна бэлгийн үү, ургацаг үүсгэдэг хоруу чанар ихтэй вирус бөгөөд ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг, УХХХ-ын 75% нь ХПВ-ийн 16 болон 18 хэв шинжээр үүсгэгддэг.

Насанд хүрсэн хүн амын 80% нь амьдралынхаа аль нэг үед ХПВ-ийн халдварт өртдөг, халдвартайгаа мэдэхгүйгээр бусдад халдвар дамжуулах тохиолдол байдаг бөгөөд хавдар хожуу үе хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг...

Тиймээс уг вирусын халдвараас сэргийлэхийн тулд өсвөр нас буюу 11 настайд нь вакцинаар дархлаажуулахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна