Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2025 оны А/219, А/441 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайд, Аймгийн Засаг даргын 2026 оны хамтран ажиллах гэрээ, Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар сумын өрхийн эрүүл мэндийн төв, Биеийн тамир спортын газар, Сүхбаатар сумын ахмадын хороотой хамтран "Ахмад настны цогц үнэлгээ"-г 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс Сүхбаатар суманд эхлүүллээ.
Настанд ээлтэй тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэхүү ICOP үнэлгээг Даваа гараг бүрийн 10:00 цагт Биеийн тамир спортын газрын харъяа "Бие бялдрын сорил" авах төв дээр хийж, тогтмолжуулахаар боллоо. Мөн өрхийн эрүүл мэндийн төв дээр настангууд маань ажлын өдрүүдэд очиж хамрагдах бүрэн боломжтой юм.
Эх сурвалж: Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга У.Ууган-Эрдэнэ
Утас: 99124743