"Илүүдэл жингүй эртэч Монгол" аяны хүрээнд "Хонин нуга Сэлэнгэ - 100 км" уртын явган алхалт зохион байгуулагдлаа.

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжиж буй "Илүүдэл жингүй - Эрүүл Монгол" аяны хүрээнд Монголын явган алхалтын холбоо, Сэлэнгэ аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран "ХОНИН НУГА СЭЛЭНГЭ - 100 км" уртын явган аялал зохион байгуулагдлаа. 

Энэхүү явган аялал нь иргэдийн идэвхитэй хөдөлгөөн, явган алхалт, биеийн тамир спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлж, эрүүл зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ Сэлэнгэ аймгийн байгаль, түүх, соёлын өв, үзэсгэлэнт газар нутаг, аялал жуулчлалын нөөц, маршрутыг олон нийтэд сурталчилан таниулж байгаагаараа онцлог байлаа. 

Хувь хүний тэсвэр тэвчээр, багаар ажиллах, өөрийгөө ялах, эрүүл чийрэг бие бялдрыг бий болгоход анхаарч, ур чадвараа хөгжүүлж алхалтад оролцсон нийт иргэд, алхагчид, тамирчид та бүхэндээ болон Монголын явган алхалтын холбоо, түүний салбар болон гишүүн холбооны клубын гишүүд, Сэлэнгэ аймгийн явган алхалтын холбооны сонирхогч гишүүддээ халуун баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Эх сурвалж: Монголын явган алхалтын холбоо