card

Салбарын гавьяатууд

              

Нэрс

Огноо

Буриад Улсын гавьяат эмч

1

Б.Баваасан

2011

Монгол Улсын гавьяат эмч

1

Г.Сахъяабазар

2011

2

Д.Чойжилсүрэн

2012

3

Ш.Батбаяр

2014

4

Г.Тунгалаг

2015

5

Ж.Од

2021-2022

6

С.Сарантуяа

2023

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

1

А.Мөнхцэцэг

2013

2

Х.Батчулуун

2016

3

Т.Сэлэнгэ

2016

4

Д.Ганбат

2017

5

М.Чулуунтөмөр

2018

6

Ш.Долгормаа

2019

7

Д.Бадмаа

2019

8

Э.Нинжбадам

2019

9

Х.Төвсанаа

2020

10

Ц.Эрдэнэчимэг

2020

11

Ц.Ганчимэг

2021

12

Х.Чулуунцэцэг

2021

13

Ж.Энхмаа

2021

14

Б.Эрдэнэчимэг

2022

15

П.Отгонцэцэг

2022

16

П.Баяржаргал

2022

17

Ж.Буд

2023

18

Ц.Сонинбаяр

2024

19

Ж.Батсүрэн

2024

20

Ю.Нарантуяа

2024

 

Нээлттэй мэдээллийг дэлгэрүүлж авах, тодруулах албан хаагчийн мэдээлэл :

Эрүүл мэндийн газрын удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Дарьсүрэн

Холбоо барих утасны дугаар: 99391918

Салбарын гавьяатууд

Гочоосүрэнгийн Сахъяабазар

     Монгол улсын хүний гавъяат эмч г. Сахъяабазар нь 1972 онд Говь-Алтай аймгийн АУДуС-г төгсөөд Сэлэнгэ аймгийн Ерөө хорооны Бугант тосгоноос ажил амьдралын гараагаа эхлүүлсэн байна. 1976 онд мэс заслын их эмчийн мэргэжил эзэмшин гавъяаныхаа амралтанд гартлаа 30 жил хүн ардынхаа эрүүл энхийн манаад ажилласан байна. 

Довдонжамцын Чойжилсүрэн

     Монгол улсын хүний гавъяат эмч Д. Чойжилсүрэн нь 1948 онд Булган аймгийн Орхон суманд төрж, 1967 онд бүрэн дунд болосрол эзэмшин, 1972 онд АУДэС-г хүний их эмч мэргэжилээр төгсжээ.

     1972-1976 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хүн эмнэлгээс ажил амьдралын гараагаа эхэлж 1976-1977 онд Зүүнхараа хотын нэгдсэн эмнэл байгуулагдахад мэс заслын эмчээр ажиллаж байгаад 1977 оноос АНЭ-т мэс заслын эмч, мэс заслын тасгийн эрхлэгч, Сэлэнгэ аймгийн мэс заслын зөвлөх эмчээр ажиллаж байлаа.

Гомбожав Тунгалаг

            Монгол улсын хүний гавъяат эмч Г. Тунгалаг 1957 онд төрсөн. 1979-1980 онд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын эмнэлэгт эрхлэгч эмчээр, 1980-1984 онуудад Сэлэнгэ аймгийн Сант сум, Зүүнбүрэн сумдын эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн эмчээр, 1984 оноос өнөөдрийг хүртэл хүүхдийн тасгийн эмчлэгч эмч, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, тасгийн эрхлэгч, сэхээний их эмчээр нийт улсад 39 дэх жилдээ ажиллаж байлаа.

Жигжидсүрэн Од

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Анагаах ухааны магистр, Удирдлагын ухааны тэргүүлэх зэрэгтэй, ЭТҮГЭН их сургуулийн “Хүндэт профессор” Жигжидсүрэн овогтой Од нь анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр дүүргэж нойрсуулагч, сэхээн амьдруулагч эмчийн мэргэшил эзэмшсэн.Эрүүл мэндийн газрын дарга Ж. Од нь 1980-1981 онд Зүүнхараа нэгдсэн эмнэлэгт асрагч, 1986-1987 онд Шаамар сумын хүн эмнэлэгт бага эмч, 1987-1989 онд  Жавхлант сумын хүний их эмчийн салбарт туслах эмч, 1989-1991 онд Зүүнхараа хотын нэгдсэн эмнэлэгт их эмч, 1992-1998 онд Мандал сумын нэгдсэн эмнэлэгт ерөнхий эмч, 1998-2004 онд Сэлэнгэ аймгийн хөтөл сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, 2004-2008 онд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр, 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын даргыг хавсарч, 2012 оноос одоог хүртэл Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байна.

Сономдагва Сарантуяа

         Ажиг овогт Сономдавгын Сарантуяа 1954 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Ажил хөдөлмөрийн гараагаа уугуул нутаг Сэлэнгэ  аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт их эмчээр томилогдон эхэлсэн тэрээр 1979- 1978 онд тус эмнэлгийн дотор, хүүхдийн тасагт их эмч, 1980-1983 онд амбулаторийн “Эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх кабинет”-ийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч, 1984-1992 онд Төрөх тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч зэрэг ажлын албыг хашиж байсан. “Тана” хүүхдийн, “ЭБУС” чих хамар хоолойн, “Асгатын дов” дотрын эмнэлэг, “Нямзул” эмэгтэйчүүдийн, “Альфа гэрэл” лаборатори зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувийн байгууллага үүсэн байгуулагдах эх үүсвэр, угтвар нөхцөлийг өөрийн эмнэлгийг түшиглүүлэн бүрдүүлж, тэдгээрийг өөрийн өмчлөлийн байртай болж, үүд хаалгаа нээж хөгжиж бэхжихэд нь менежментийн, хөрөнгө санхүүгийн, сэтгэл зүйн, мэргэжил арга зүйн бүх талын тусламж дэмжлэгийг бодитой үзүүлж чадсанаар дээрх эмнэлгүүд бие даасан байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий магадлан итгэмжлэгдэж, үйл ажиллагаа нь жигдэрсэн бусдад үнэлэгдсэн үйлчилгээ сайтай эмнэлгүүд болоод байна.

 

 

 

Ил тод байдал

Онцлох мэдээ

Хүсэлт илгээх