Зам тээврийн осолд өртсөн хүнд амилуулах суурь тусламж болон эмнэлэг хүртэлх гэмтлийн тусламж үзүүлэх чадавхийг олгох сургалт зохион байгуулагдаж байна.

A- A A+
Зам тээврийн осолд өртсөн хүнд амилуулах суурь тусламж болон эмнэлэг хүртэлх гэмтлийн тусламж үзүүлэх чадавхийг олгох сургалт зохион байгуулагдаж байна.

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь замын аюулгүй байдалд хөрөнгө оруулах нь: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний төсөв, хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулах нь" төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус сургалтад Эрүүл мэндийн газар, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын жолооч нарын төлөөлөл зэрэг 80 гаруй оролцогч хамрагдаж, зам тээврийн ослын үед анхны тусламж үзүүлэх, амь насыг аврах суурь арга хэмжээ, эмнэлэг хүртэлх тусламжийн ур чадвараа дээшлүүлж байна.

Сургалтын хүрээнд оролцогчдод онол, дадлага хосолсон мэдлэг олгож, зам тээврийн ослын үед салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ослын үеийн хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ур чадварыг олгож байна.

Энэхүү сургалт нь аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын их танхимд 3 өдөр үргэлжлэх юм. 

Эх сурвалж: Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс