Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2019 оны А/513 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль дээр "Сувилагчийн мэргэшлийн зэргийн шалгалт"-ыг зохион байгууллаа.
Шалгалтад нийт 19 сувилагч хамрагдсанаас 9 нь тэнцэж, дараагийн шатны шалгалтад орох эрхээ авсан байна.
Та бүхэндээ амжилт хүсье.
Эх сурвалж: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэлтэс, Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтэс
Албан хаагч Ц.Дарьсүрэн (99391918), Д.Мөнхцэцэг (99445047)