Хөх хот дахь Хятад-Монголын уламжлалтын эмнэлэг, Оношилгооны төв, Сэргээн засах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

A- A A+
Хөх хот дахь Хятад-Монголын уламжлалтын эмнэлэг, Оношилгооны төв, Сэргээн засах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны ажлын алба, Мед Импорт Монгол ХХК-ны удирдлагын баг, 21 аймаг дахь салбар хорооны төлөөлөл хамтран БНХАУ-ын Хөх хот, Шэньжэнь, Гуанжоу хотуудад 2026 оны 05 сарын 22-ноос 31-ны өдрүүдэд "Хөдөө орон нутгийн хүн амд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэглэхэд хялбар, эрт оношлох, эмчилгээний явцыг хянах аппарат, тоног төхөөрөмжийг судалж, инновац нэвтрүүлэх, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж үйлчилгээ"-ний шинэ туршлагатай танилцах зорилгоор танилцах аялал хийгдлээ. 

Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хороогоо төлөөлөн Дулаанхаан тосгоны ЭМТ-н дарга Г.Алтанцэцэг эмч оролцсон.

Аялалын хүрээнд Хөх хот дахь Хятад-Монголын уламжлалтын эмнэлэг, Оношилгооны төв, Сэргээн засах төвийн үйл ажиллагаа, Хятад улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн тэргүүлэх үйлдвэр болох Шэньжэнь, Гуанжоу хотын Sonoscape, Brownier, Genrui biotech Inc, Comen, Pluslife зэрэг үйлдвэрүүдээр орж, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн байдал, шинэ технологитой танилцаж, тэдгээрийг хэрхэн ашиглах, үр дүнгийн талаар санал солилцлоо.

Туршлага судлах аялалыг зохион байгуулж, сум тосгоны эмч нарт шинэ санаа өгч, зөв шийдлийг танилцуулсан МСЭМХ-ны хамт олон, хамтран орлцсон эмч нартаа баярлалаа, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Эх сурвалж: Дулаанхаан тосгоны ЭМТ-н дарга Г.Алтанцэцэг