"Сэлэнгэ Марафон 2026"-д нэгдсэн хүн бүхэнд баярлалаа.

A- A A+

Нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал асуудлуудын нэг бол ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ МЭНД юм. Нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг иргэд олон нийтэд ойлгуулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой Сэлэнгэ Марафон 5 дахь жилдээ хоймор нутагт маань амжилттай зохион байгуулагдлаа. 

Сэлэнгэ Марафон 2026 уралдаанд Эрүүл мэндийн салбарын хамт олон бид амжилттай оролцож "ШИЛДЭГ БАГ" - "ЦОМЫН ЭЗЭД" боллоо.

Тодруулбал: Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгон, 5 өрхийн эрүүл мэндийн байгууллагууд тэмцээнд оролцохоо мэдэгдэж, нэгдэж нийт 106 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид оролцож, АЛТАН ЦОМЫН ЭЗЭД болсонд баяр, талархалтай байна. 

Эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт сургалт, нөлөөллийн ажлыг өрнүүлж, нийт оролцогчдод сэргийлж болох нас баралтаас сэргийлэх, уналт, ахуйн болон зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийхийг уриалж ажиллалаа. 

Тэмцээнийг санаачлан зохион байгуулагчид болон идэвхитэй оролцож, эрүүл мэндийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн иргэддээ, Сэлэнгэчүүддээ баярлалаа. 

Оролцох нь өөрөө амжилт юм. Дараа жилийн тэмцээн ойрхон байна. Өдөр бүр алхаж, гүйж, өөрийнхөө эрүүл мэндэд анхаараарай. 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн төв