"Анхны тусламж, амилуулах суурь тусламж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт боллоо.

A- A A+

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэлтсээс Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 36 холбогдох албан хаагчдад "Анхны тусламж, амилуулах суурь тусламж, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт онол, дадлага хосолсон танхимын сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Сургагш багшаар Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэлтсийн Яаралтай тусламжийн бэлэн байдал хариуцсан албан хаагч Э.Мөнхсүлд ажиллаж, хүүхэд, өсвөр үеийнхэнд тохиолдож болох осол гэмтлээс хэрхэн сэргийлэх чиглэлээр арга зүйн зөвлөмж, мэдээлэл өглөө. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс