Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн албан хаагчдад танхимын сургалт зохион байгууллаа.

A- A A+
Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн албан хаагчдад танхимын сургалт зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсээс Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн удирдлага, дотоод хяналтын баг, багш, хоол үйлдвэрлэлийн болон бусад албан хаагчдад ээлжит танхимын сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. 

Сургалтад нийт 36 холбогдох албан тушаалтнууд оролцож, дараах мэргэжил арга зүйн, зөвлөгөө, зөвлөмжийг өгсөн. Үүнд:

Хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр:

  1. Сургуулийн гадна орчны эрүүл ахуйн нөхцөл шаардлага;
  2. Ус хангамж, ариун цэвэр, ахуйн гаралтай хог хаягдалд тавигдах нөхцөл шаардлага;
  3. Хичээлийн анги, танхимын эрүүл ахуйн нөхцөл шаардлага;
  4. Сургуулийн хоол үйлдвэрлэлийн ажлын байранд мөрдөгдөх эрүүл ахуйн зохистой дадлыг хэрхэн мөрдөх, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлого гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
  5. Хүүхдийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зөв авч хэрэгжүүлэх;
  6. Сургалтын орчны үйл ажиллагаанд тохируулж дотоод хяналтыг үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнтэй хяналтыг хэрхэн авч хэрэгжүүлэх;
  7. Эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр 2019-2022 оны хяналт шалгалтын дүнг 2023-2025 оны хяналт шалгалтын дүнтэй харьцуулж хийсэн үнэлгээ, анхаарах асуудал;

Эх сурвалж: Хяналт шалгалтын хэлтэс