Эрүүл мэндийн яамны төвлөрлийг сааруулах бодлого, "Сүрьеэгүй Сэлэнгэ-2" арга хэмжээний төлөвлөгөө, "Чадварлаг эмч, чадварлаг сувилагч, чадварлаг эмнэлгийн мэргэжилтэн" хөтөлбөрийн хүрээнд сумын эрүүл мэндийн төвд сүрьеэ өвчнийг оношлох Женэкспэрт аппаратыг ашиглан тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ.
2026 оны 04 сарын 08-ны өдөр Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвд дэмжлэг хяналтын баг (Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг) ажиллаж энэхүү төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, ашиглалтанд хяналт тавих зорилгоор хамтран ажиллалаа. Тус төхөөрөмжийг суурилуулснаар Зүүнбүрэн болон Түшиг сумын Эрүүл мэндийн төвөөс сүрьеэг илрүүлэх сорьцыг тээвэрлэн ирүүлж, шуурхай оношлох боломж бүрдэж байна.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан албан хаагч Н.Нарангэрэл
Холбогдох утас: 99793839