ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ, сургагч багш нарыг чадавхижуулах сургалт зохион байгуулагдаж байна.

A- A A+
ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ, сургагч багш нарыг чадавхижуулах сургалт зохион байгуулагдаж байна.

#Монгол_Улсын_Ерөнхийлөгчийн_санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, аймгийн ИТХ-ын 2026 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан "Чадварлаг эмч, чадаврлаг сувилагч, чадварлаг эмнэлгийн мэргэжилтэн" хөтөлбөрийн хүрээнд ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ, сургагч багш нарыг чадавхижуулах сургалтыг 2026 оны 04 сарын 07-09-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгуулж байна.

Тус сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн газар, Алтанбулаг, Жавхлант сумын Эрүүл мэндийн төв, Сүхбаатар сумын Номтхан, Эмнэх өрхийн эрүүл мэндийн төв, Мандал сумын Хараа манал, Ачит амирлуулагч, Үйлст эмнэхүй өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж байна. Сургалтаар 30 гаруй олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэгдэж байна.

#Сургалтад_оролцогчид_эрүүл_мэндийн_салбарын мэдээллийг “айдас” төрүүлэх бус, иргэдийн зан үйлийг өөрчлөх, зөв дадал төлөвшүүлэх чиглэлээр дамжуулах арга зүйд суралцаж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Шинэтуяа 

Холбогдох утас: 95900929