Сэлэнгэ аймгийн "Хөхний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг"-ийн зорилтот насны эмэгтэйчүүдийн хамрагдалт 67%-тай байна.

A- A A+
Сэлэнгэ аймгийн

Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан 2025 оны хамтран ажиллах гэрээний дагуу хөхний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт зорилтот бүлгийн (30-60 насны) эмэгтэйчүүдийн 12 хувийг хамруулах зорилт тавьсан.

Тус зорилтыг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд нийт 30-60 насны зорилтот бүлгийн 20520 эмэгтэйчүүд хамрагдахаас 13749 эмэгтэй буюу 67%-ийг хамруулан зорилтот түвшнийг 55%-иар нэмэгдүүлэн ажиллалаа.

Энэхүү эрт илрүүлэг үзлэгийг 100 хувийн гүйцэтгэлтэй манлайлан ажилласан Алтанбулаг, Цагааннуур, Сант, Баруунбүрэн, Баянгол сум, Бугант, Дулаанхаан, Түнхэл, Хэрх тосгон, Ачит амирлуулагч өрхийн эрүүл мэндийн төвийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

Хамтран идэвхи зүтгэл гарган, сэтгэлээ чилээн амжилттай ажилласан салбарынхаа нийт хамт олонд мөн талархал дэвшүүлье.

Цаашид сум, орон нутгийн түвшинд удирдлагын хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан илэрсэн өвчлөл эмгэгийг эрүүлжүүлэх арга хэмжээг авч хамтран ажиллах болно.

Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Эрт илрүүлье, эрчимтэй сэргийлье.