Аймгийн нэгдсэн эмнэлгийн Шинэ сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нарт Эрүүл мэндийн газрын сургагч багш мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Эрүүл мэндийн хөгжлийн төв, Жайка олон улсын хамтын ажиллагаатай хамтран “Шинэ сувилагчийн сургалт 3 сарын хөтөлбөр”-ийг Орхон аймагт амжилттай анх удаа хэрэгжүүлэн ажилласан сайн туршлагыг Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны нутагшуулах хүрээнд ЭМГ-ын Сувилахуйн мэргэжилтэн Эерэг хандлага, Сувилахуйн өнөөгийн чиг хандлага сэдвээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Тус сургалтын онцлог нь сургалтад оролцогч шинэ сувилагчдыг “Хөхөө өөрөө шалгах” аргыг зааж өгч ажиллаа.
Эх сурвалж: Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс