Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 1 сарын хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг дүгнэж хэлэлцлээ.

A- A A+
Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 1 сарын хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг дүгнэж хэлэлцлээ.

       “Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сайжруулах” нь сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, вакцинатор, эх баригч нарыг оролцуулан 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

      Тус арга хэмжээг Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нээж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, цахим жор, өнөөгийн байдал цаашдын бодлого чиглэлийн талаар дүгнэсэн.

 1 сарын хугацаанд Халдварт бус өвчний 4 эрт илрүүлэг 9.6-18.6%, улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулалтыг 6.1%, хүний папиллома вирусийн нөхөн дархлаажуулалтыг 2013 оны зорилтот насны хүүхдүүдийг 5%- иар, 2014 оны зорилтот насны хүүхдүүдийг 8%-иар  нэмэгдүүлж ажилласан үр дүнтэй байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн төв