Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллага Хүн амын сан, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлэх” ажлын байрны гурав хоногийн танхимын сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтын нээлтийг Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, ЭХЭМҮТ-ийн Ж.Энхтуяа ахлагчтай ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Эх, хүүхдийн эндэгдлийн магадлан хэлэлцэх комиссын зөвлөлийн гишүүд болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эх барихын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтад оролцогч нарт амжилт хүсэн ажиллалаа. Мөн цаашид Эрүүл мэндийн сайдын 2025 оны “Эхийн ноцтой хүндрэл, эхийн болон перинатал эндэгдлийг магадлан хэлэлцэх, хариу арга хэмжээ авах журам” А/419, А/420 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах юм.
#Хамтдаа_урагшилцгаая #СэлэнгэаймгийнЭрүүлМэндийнГазар
Эх сурвалж: Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс