Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит спортын нөхөрсөг тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 28,29,30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй хамтран тус тэмцээнд оролцсон бөгөөд 35 байгууллагын 15 багийн 750 албан хаагч оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
1.Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг 3-р байр, хүрэл медаль
2.Ажлын байрны дасгалын төрөлд 2-р байр, мөнгөн медаль
3.Бадминтоны төрөлд 2-р байр, мөнгөн медаль АНЭ-н гэмтлийн эмч Б.Баянбаатар
4.Дартс 1-р байр, алтан медаль А.Ганзориг зоонозын тархвар судлаач эмч, Б.Лхагвадорж АНЭ-н шүдний эмч, Г.Энхжаргал АНЭ-н эм найруулагч,
4.Гар бөмбөг эмэгтэй төрөл мөнгөн медаль,
5.Теннис эрэгтэй төрөлд 1-р байр А.Тогтохдорж, Алтан медал АНЭ-н рентген техникч энэ тамирчид тус тус медаль хүртэж нийт дүнгээрээ 2-р байранд орлоо.
Нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарын ажилчид та бүхэндээ талархал илэрхийлье.