Аймгийн нэгдсэн эмнэлгийн Дотрын эмч Ш.Долгормаа, Дурангийн эмч С.Отгонгалаа, Сүреэгийн эмч И.Ундармаа,Бэлгийн замаар дамжих халдвар судлалын эмч С.Азжаргал /ЭМГ/, нар баг бүрэлдэхүүн ажиллалаа. 1. Сүрьеэгийн үзлэг Нийт 175 хүн рентген оношилгоонд хамрагдаж, зурганд өөрчлөлттэй 77, үүнээс сүрьеэгийн сэжигтэй 18, өмнө сүрьеэгээр өвдсөн 14, цэр өгөх шаардлагатай 11, зүрх томорсон 21, эмфизем 2, зангилаа 5, силикоз 3, КТГ хийлгэх 2, уушгины хатгалгаа 4, туберкулины сорил тавих 2 тус тус гарч, илэрхий сүрьеэ байхгүй байна.
2. Дотрын үзлэг нийт 97 хүн үзлэгт хамрагдаж, үүнээс шинэ өвчлөл бүртгэгдсэн 4 (ходоодны шарх 1, улаан хоолойн шарх 1, ходоод болон улаан хоолойн хавдар тус тус 1) байна.
3. Дурангийн шинжилгээ Ерөө, Хүдэр сум, Бугант тосгоны нийт 43 хүн үзэж, үүнээс эдийн шинжилгээ 3, ходоодны шарх 2, улаан хоолойн шалбархай 2, ходоодны хавдар сэжигтэй 1, улаан хоолойн хавдар сэжигтэй 1, ходоодны ургацаг 1, өрцний ивэрхий 4 тус тус оношлогдсон.
Эх сурвалж: Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Э.Мөнхсүлд