Эрүүл мэндийн газрын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын салбарын хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн шинжээч Ө.Энхмаа , Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, Хүний нөөцийн албаны дарга Д.Дондогмаа, Их өгөгдөл судалгааны албаны дарга С.Дамба болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Уг уулзалтаар Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, төгсөлтийн дараах сургалтын төлөвлөгөөг оновчтой хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар хийх, 2025 оны жилийн эцсийн тайлан өгөлт, сарын мэдээ, программын шивэлт, эрүүл мэндийн байгууллагын чанарын үзүүлэлт тооцоход цаашид хэрхэн анхаарах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээллийг авч ажиллалаа.
Эх сурвалж: Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Н.Нарангэрэл