Ерөө, Цагааннуур бүсийн 12 эрүүл мэндийн төвийн эх баригч нарыг бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр сургалтад хамруулж, эрсдэлт бүлгийн иргэдэд шинжилгээг хэрхэн хийх, унших, эерэг гарсан сорьцыг хэрхэн тээвэрлэх, анхан шатны маягтыг хэрхэн бөглөх талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дэмжлэгт хяналтын үеэр Цагааннуур бүсийн 135, Ерөө бүсийн 89 зорилтот бүлгийн иргэнээс авсан ийлдэсэнд ДОХ/Тэмбүүгийн тест тавьж шинжилгээг хийлээ.
Эх сурвалж:
Тандалт, дэмжлэг хяналтын багийн гишүүн: Бэлгийн замаар дамжих халдвар судлалын эмч С.Азжаргал /ЭМГ/
Бэлгийн замаар дамжих халдвар судлалын эмч О.Дэлгэрсайхан /АНЭ/