Аймгийн нэгдсэн эмнэлгийн Дотор дотоод шүүрлийн их эмч Р.Бадамханд, хүүхдийн эмч Т. Биндэрья, эмэгтэйчүүдийн эмч Бат-эрдэнэ, лаборант Ч. Номин, эс судлаач эмч Э. Мөнхсүлд нар баг бүрэлдэхүүн ажиллалаа. Жавхлант суманд нийт 135 хүүхэд үзсэн бөгөөд уушгины хатгалгаатай 3, синусын тахикардитай нэг хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж эмчилгээг бичиж өгсөн залгиурын буглаа 2 эмчилгээг зөвлөж өгсөн. Тонзилит 2 гэрээр эмчилгээг зааж өгсөн. Зүрхний төрөлхийн гажиг 2 нарийн мэргэжлийн эмч рүү явуулахаар зөвлөсөн.
Дотрын үзлэг артерийн даралт ихсэлт 27, чихрийн шижин 5. Шинээр бамбайн зангилаа 1 оношлогдсон нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт явуулхаар зөвлөсөн. Шинжилгээ хийлгэж онош тодруулах 7. Яаралтай эмчилгээ хийлгэсэн 2, онцгой хяналтын 4 илэрсэн нийт 90 хүн үзлэгт хамрагдсан байна.
Эмэгтэйчүүд умайн хүзүүний өөрчлөлттэй улаалттай 6, цистоцеле 2, бартелений цист 1, умайн хүзүүний ургацаг 2, үтрээний үрэвсэл 5, өндгөвчний уйланхайтай 2 илэрсэн нийт 33 хүн үзлэгт хамрагдсан. Эсийн шинжилгээ нийт 20 шинжилгээ авч нэг хавгай хучуурын хүнд гэмтэц илэрсэн.