"МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН" ӨДӨРЛӨГИЙГ амжилттай зохион байгууллаа. 2025.11.17

A- A A+

Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны  өдрийн батласан удирдамжийн дагуу өсвөр насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцсэн боловсрол, нийгэм сэтгэл зүй, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, чадавхыг бэхжүүлэх эрүүл мэндийн чиглэлээр сургалт сурталчилгаа эрүүл зөв дадлыг хэвшүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх, мэргэжил сонголтод нөлөөлж, салбарын онцлог олон талт арга хэмжээг таниулах зорилгоор СПОРТ СУРГУУЛИЙН ахлах ангийн нийт 50 сурагчдад мэргэжлээ сурталчилах өдөрлөг зохион байгууллаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, Яаралтай тусламж, Шүдний кабинет, Томограф, рентгений кабинет, Төрөх тасаг, Диализын тасаг, Ариутгал, халдваргүйтгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг танилцуулж,  мэдлэг ойлголт өгч ажиллаа.

Сурагчид хамгаалалтын хар тулгалган хормогч, бамбайн болон нүдний болор хамгаалах шил, хувцас хэрэглэл өмсөж, танилцаж байна.

Эх сурвалж: Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн: Н.Нарангэрэл