“ СУВДАН ИНЭЭМСЭГЛЭЛ “ ШҮД УГААЛТЫН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

A- A A+
“ СУВДАН ИНЭЭМСЭГЛЭЛ “ ШҮД УГААЛТЫН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн ивээл дор Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар хамтран СЭЛЭНГИЙН ИРЭЭДҮЙ хүүхэд, өсвөр үеийнхэнд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “ 24/3 шүдээ угаа “ үндэсний аяны хүрээнд “ СУВДАН ИНЭЭМСЭГЛЭЛ “ шүд угаалтын бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна

Тус тэмцээнд 9 сургуулийн 9 баг оролцож шүд угаалтын талаарх мэдлэгээр өрсөлдөж байна.

Шалгарсан 2 баг Сэлэнгэ аймагт болох дараагийн шатны шалгаруулалтад өрсөлдөх юм