"Сувдан Инээмсэглэл" шүд угаалтын аварга шалгаруулах бүсийн тэмцээн өнөөдөр /2025.04.29/ Ерөө, Цагааннуур бүсэд боллоо.

A- A A+

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар ЭМЯ-аас зарласан “24/3 шүдээ угаа” аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ерөө бүсийн тэмцээнд 5 сургуулийн 40 сурагч оролцож, бүсийн шилдгүүд тодорсон байна.

1-р байрт Дулаанхаан тосгоны ЕБ-ын сургууль

2-р байрт Ерөө сумын Т.Бямбаагийн нэрэмжит ЕБ-ын сургууль

3-р байрт Бугант тосгоны ЕБ-ын сургууль тус тус шалгарч, аймгийн аваргын тэмцээнд Дулаанхаан, Ерөө сумын ЕБ-ын сургуулийн сурагчид оролцох эрхтэй боллоо.

Бүсийн тэмцээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Батцэнгэл, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, Ерөө сумын Засаг дарга Э.Одгарав болон албаны бусад төлөөллүүд оролцсон бол бүсийн тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан орон нутгийн удирдлагууд болон сумын Эрүүл мэндийн төв мөн Т.Бямбаагийн нэрэмжит ЕБС, Соёлын төв зэрэг байгууллага хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Сувдан Инээмсэглэл шүд угаалтын аймгийн аваргын тэмцээн ирэх долоо хоногт аймгийн төвд болж 2025 оны шилдгүүд тодорно.

#СэлэнгэЭрүүлМэндийнГазар