Ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл зан үйл, амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл идэвхтэй насжилтад чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, настны цогц тусламж үйлчилгээний зааврыг танилцуулах, эмч мэргэжилтнүүдэд шинэ мэдээ мэдээлэл хүргэх зорилготой.
Тус сургалтад Геронтологийн үндэсний төвийн С.Гантуяа, ЭШСА-ны мэргэжилтэн, Д.Болор, ЭШСА-ны мэргэжилтэн нар ажилласан. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 5 өрх, 15 сум, 6 тосгоны Эрүүл мэндийн төвийн нийт 29 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Сургалтын эхний Настны цогц тусламж, үйлчилгээний бодлого, цаашдын чиг хандлага настны цогц тусламж, үйлчилгээний ОУ-ын бодлого, чиг хандлага, ДЭМБ-ын “Настны цогц тусламж, үйлчилгээний заавар (ICOPE)”-ийн танилцуулга /видео хичээл/ хичээлүүд орж сургалтын өмнөх сорил тест авч ажилласан.
Сургалтын хоёр дахь өдөр онолоор авсан мэдлэгээ бататгах зорилгоор настны хөдөлгөөний чадвар бууралтыг үнэлэх, настны харааны байдлыг үнэлэх, настны сонсгол бууралтыг үнэлэх, Настны танин мэдэхүйн алдагдлыг үнэлэх, настны хоол тэжээлийн доройтлыг үнэлэх, сэтгэл гутралын үнэлгээ, асран хамгаалагчид дэмжлэг үзүүлж, асран хамгаалах арга барил эзэмшүүлэх дадлага, ахмад настны цогц тусламж, үйлчилгээний төлөвлөлт хийж, сургалтын дараах сорил авч дүгнэж ажиллалаа.