Дэлхийн эм зүйчдын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, ЭЭХХЗГ, ЭМ ХОЛБОО хамтран 17 сум 6 тосгоны эмч нарын дунд "ЦАХИМ ЖОР- ЦАГ ХЭМНЭНЭ" , ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХ 14 хоногийн аянг 9 сарын 11-25 хооронд зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд идэвхтэй оролцсон 17 сум , 6 тосгоны эмч нартаа талархал илэрхийлж алдаршуулж байна.
СЭЛЭНГЭ АЙМАГ "ЭНХИЙН МАНАА ЭМ ХОЛБОО" ТББ мөн аймгийн эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эмийн сангуудын 130 гаруй эмч, эмийн мэргэжилтнийг чадавхжуулах зорилгоор онол, практик хосолсон сургалт зохион байгуулж, туршлага солилцлоо.
Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.