“ЖИРЭМСЛЭХЭЭС ӨМНӨХ БОЛОН ЖИРЭМСЭН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН 2 ӨДРИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“ЖИРЭМСЛЭХЭЭС ӨМНӨХ БОЛОН ЖИРЭМСЭН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН 2 ӨДРИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

        Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/292 дугаар “Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эх барихын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлээс сэргийлэх зорилгоор “Монголын Эх Барих Эмэгтэйчүүдийн Эмч Нарын Холбоо" төрийн бус байгууллагатай хамтран “Жирэмслэхээс өмнөх болон жирэмсэн үеийн тусламж үйлчилгээ” сэдэвт онол дадлага хосолсон сургалтыг эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, өрх, сум, тосгоны эмч нарт 2025 оны 09 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд танхим болон цахимаар зохион байгуулж, нийт 62 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Тус сургалтын чиглүүлэх багшаар С.Хишгээ (ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, МУ-ын ардын эмч, АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч), Х.Цолмон (НЭМГ-ын Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, АУ-ны доктор, тэргүүлэх зэргийн эмч), Б.Алтанцэцэг (ЭХЭМҮТ-ийн НҮПК-ийн эрхлэгч, ахлах зэргийн эмч) нар ажилласан.

Сургалтын үр дүн:

  1. Сургалтад оролцогч эмч, эх баригч нар жирэмсний өмнөх болон жирэмсэн үеийн хяналт ба эрт илрүүлгийн зарчим, эрсдэлийг тогтоох, жирэмсний хугацаанд зонхилон тохиолдох өвчний онцлог, оношилгоо, эмчилгээний шинэ арга, аргачлал, эмнэлзүйн зааврын мэдээллээр хангагдаж мэдлэгээ дээшлүүлсэн.
  2. Жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэх арга зүйгээр хангагдсан.
  3. Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/292 дугаар “Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний журам”-ын хэрэгжилт эрчимжиж, эх барихын тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.

Сургалтын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Мандал сумын “Спирт бал бурам” ХХК-ний удирдлага болон хамт олонд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Цаашдын ажил, хөдөлмөрт улам их ололт амжилтыг хүсье.