Сэлэнгэ аймагт "Монпэн" санаачлага 2025 оны 09 дүгээр сарын 15,16,17 өдрүүдэд болж өндөрлөлөө.

A- A A+
Сэлэнгэ аймагт

Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр халдварт бус өвчнийг бууруулах MongPEN санаачилгыг өргөжүүлж байна. “Анхан шатны байгууллагуудад МОНПЭН буюу ДЭМБ-ын халдварт бус өвчин, зүрх судасны өвчний (ХБӨ/ЗСӨ) урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц арга хэмжээг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх арга зүй” сургалт 2025 оны 09 дүгээр сарын 15,16,17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 

Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан чадавхижуулах сургалтын үйл ажиллагаанд анхан шатны 26 нэгжийн 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Халдварт бус өвчин (ХБӨ) нь Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд зүрх судасны өвчин (ЗСӨ) дангаараа гурван нас баралт тутмын нэгийг эзэлж байна.

Иймд ард иргэдийг амьдралын хэв маягтаа анхаарч, эрүүл зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөн, зөв дадлыг хэвшүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг түгээх төслийн үйл ажиллагааг ийнхүү эхлүүллээ