“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН” СЭЛЭНГЭ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ.

A- A A+
“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН” СЭЛЭНГЭ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ.

“Хавдрын эсрэг үндэсний аян” Сэлэнгэ аймагт албан ёсоор эхэллээ.

ХААН Банкны санхүүжилт, дэмжлэгээр хэрэгжиж буй энэхүү аяныг Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Сэлэнгэ аймагт 6 дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнөөдрөөс эхлэн Сэлэнгэ аймагт 5 өдрийн турш үргэлжилж, зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх сургалт зохион байгуулна.

Хавдрыг эрт илрүүлбэл эмчлэх боломж өндөр байдаг тул иргэн бүр өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ЭХ СУРВАЛЖ: Нийгмийн эрүүл мэндийн төв