ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма'у Пиукала Сэлэнгэ аймагт ажиллах үеэр / 2026.06.18 / аймгийн Эрүүл мэндийн газарт зочилж, эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцуулга хийсэн.
Уулзалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Нийгмийн эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд оролцож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, хүний нөөцийн чадавх болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн ДЭМБ болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал бодлоо солилцсон байна.
Др. Саиа Ма'у Пиукалагийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тэргүүтэй яамны холбогдох албан тушаалтнууд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте, Мэдээлэл, стратеги, инновацын хэлтсийн дарга Хиромаса Окаясу, Харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн Рой Вадиа нар ажиллалаа.
ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн газар