Мэдээлэл
Ёс зүйн салбар хороо
Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/48 тоот тушаалаар Эмнэлгйин мэргэжилтний ёс зүйн салбар хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 4 салбар нэгжийн тайланг хагас жилээр нэгтгэн Эрүүл мэндийн Яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АЗДТГ-т тус тус хүргүүлж ажилладаг. Тайлант онд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны хурлыг 2018 оны 3, 4 дүгээр улирал тус бүрт зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн 4 өргөдөл, гомдлыг хуулийн зөвлөх, холбогдох эмч мэргэжилтнүүдтэй хамтран хяналт үнэлгээ хийж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан, сахилгын арга хэмжээ тооцох саналйг ажил олгогчид хүргүүлэх зэрэг ажлуудыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн байна. Мөн Ёс зүйн салбар хорооны тайланд зөрчлийн бүртгэл, шийдвэрлэлтийг хавсарган хүргүүлдэг. 2018 онд нийт 6 зөрчил бүртгэгдсэнээс сахилгын хариуцлага тооцож, цаашид давтан зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж ажиллалаа.