Мэдээлэл
Удиртгал
burnee
11-02-2019, 21:02
Удиртгал
Сэлэнгэ аймаг нь 1931 онд “Газар тариалангийн аймаг” нэртэйгээр байгуулагдаж , 1934 онд ард олны хүсэлтээр Сэлэнгэ аймаг хэмээн нэрлэгдсэн. Тус аймаг нь 43 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 17 сум, 6 тосгон, 56 багтай. 29416 мянган өрхөд 106292 суурьшил хүн амтай. Орхон, Булган, Төв, Хэнтий аймгуудтай, хойд талаараа ОХУ-тай хил залгаа оршдог.
Эрүүл мэндийн салбар нь аймгийн Эрүүл мэндийн газар 1, аймгийн нэгдсэн эмнэлэг 2, Зоонозын өвчин судлалын төв 1, сум дундын эмнэлэг 1, сум, тосгоны эрүүл мэндийн төв 20, өрхийн эрүүл мэндийн төв 7, ортой хувийн эмнэлэг 6, үүдэн эмнэлэг 15, сувилал 3, эм ханган нийлүүлэх төв 2, хувийн болон эмийн эргэлтийн сан 34 ажиллаж нийт 94 төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1300 гаруй эмч, мэргэжилтэн, сувилагч тусгай мэргэжилтнүүд ажиллаж 108,000 гаруй хүн амд эрүүл мэндийн суурь болон үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Аймгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, нэгж бүр байгууллага хөгжүүлэх дунд хугацааны төсөл төлөвлөгөөтэй, стратегийн төсөл төлөвлөгөөтэй, стартегийн төсөл төлөвлөгөөнд суурилсан үйлажиллагааны төлөвлөгөөг жил тутам боловсруулж, хэрэгжүүлж байна. Салбарын хэмжээнд байгууллагын хөгжлийг хангах үйлчилгээний “Эмнэлгийн тусламжийн чанарын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг.
Аймгийн эрүүл мэндийн салбар нь хөгжлийн дунд хугацааны (2010-2015 он) стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжүүлсэн ба энэ удаагийн старатегийг Мянганы хөгжлийн зорилтууд, үндэсний хөгжлийн цогц бодлого, засгийн газрын болон аймгийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц үйл ажиллагааны стандарт, эрүүл мэндийн тусламжийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, эрүүл мэндийн яамны тушаал шийдвэрийг үндэслэн боловсруулсан болно.