Мэдээлэл
Эрүүл мэндийн газрын түүхэн замнал
burnee
22-01-2016, 14:45
Түүхэн замнал
Түүхэн замнал
Сэлэнгэ нутагт шинэ цагийн эмнэлэг ардын хувьсгалтай хамт төрсөн түүхтэй. Улмаар 1990-1991 он бол Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөж, өөрчлөн байгуулалт, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилт эрчимтэй эхэлсэн үе байлаа. Энэ нь улс, ардын аж ахуйн бүх салбарт нөлөөлсний дотор эрүүлийг хамгаалах салбар ч хамрагдсан юм. 1992 онд аймгийн Эрүүлийг хамгаалах газрыг аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн хэлтэс болгон өөрчилж, түүний бүтэц, хариуцах ажлын чиглэл, ажиллах дүрмийг мөрдөж ажилласан байна. Сэлэнгэ аймгийн Эрүүлийг хамгаалахын түүхэнд тодоор тэмдэглэгдэх нэгэн сайхан үйл явдал бол 1992 оны 5 сард ЗХУ-ын тусламжаар баригдсан 250 сая төгрөгийн /тэр үеийн ханшаар/ үндсэн хөрөнгөтэй, 3,2 га газарт байрласан, 62,3 шоо метр талбай бүхий 1800 өрөө тасалгаатай, иж бүрэн тоног төхөөрөмжтэй, орчин үеийн шинэ эмнэлгийн барилгыг хүлээн авсан явдал байлаа.
Он цагийн хэлхээс
Эрүүлийг хамгаалах газар /1960-1985 он/
Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн газар, ЗДТГ-ын ЭМХэлтэс, Аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын хэлтэс /1990-1997 он/
Нийгмийн эрүүл мэндийн төв /1997-1999/
Эрүүл мэндийн газар /1999 оны 09 сараас одоог хүртэл /
ЭМНХ-ын сайдын 1999 оны А/187 тоот тушаал, аймгийн Засаг даргын захирамжаар Эрүүл мэндийн газар нэртэйгээр Засгийн газраас эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт үнэлгээ хийх үүрэг бүхий Нутгийн захиргааны агентлагийн үүрэгтэйгээр ажиллаж иржээ.
Эрүүл мэндийн сайдын 2009 оны 74 тоот тушаалын дагуу 2009 оны 9 сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц зохион байгуулалтыг ЭМГ-н даргын тушаалаар шинэчлэн баталж, доорхи 3 албыг /одоогоор хэлтэс/ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Эдийн засаг удирдлага мэдээллийн алба /хэлтэс/
Эмнэлгийн тусламжийн алба /хэлтэс/
Нийгмийн эрүүл мэндийн алба /хэлтэс/
Сэлэнгэ аймгийн уугуул болон тус аймагт ажиллаж байсан сайдууд
1. Балжиннямын Гонгоржав
2. Базарын Дэмбэрэл
3. Пагмажавын Нямдаваа
4. Доржийн Мөнхөө
5. Шаравжамцын Батбаяр
Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын алдартан гавъяатнууд
Монгол улсын хүний гавъяат эмч
1. Г.Сахъяабазар /Бугант тосгоны ЭМТ-ийн дарга/
2. Д.Чойжилсүрэн / Сэлэнгэ аймгийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч /
3. Г.Тунгалаг /Сэлэнгэ аймгийн Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, НЭ-ийн хүүхдийн тасгийн эрхлэгч эмч/
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
1. С.Буд /бага эмч/
2. Д.Доноров /их эмч/
3. н.Балдан /ахмад бага эмч/
4. Л.Пүрэвжав /эрүүл ахуйч их эмч/
5. Ж.Цэвээн /сувилагч/
6. А.Гажийзаа /их эмч/
7. Ц.Чойжхорлоо /их эмч/
8. н.Бадам /бага эмч/
9. Г.Тунгалаг /их эмч/
10. Л.Мөнхцэцэг /их эмч/
Алтан гадас одон
30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид
Хөдөлмөрийн хүндэт медаль
40 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид
Дурсамж: Бидний сайн мэдэх Сэлэнгэ нутагтай аж амьдралаа холбосон нэгэн сайхан эмчийн дурсамж, сургамжийг орууллаа.
Эрүүлийг хамгаалах газрын дарга байсан Д.Мөнхөө: Өнөө цагт хүн бүр л түүхч болсон цаг. Хүн бүр л бичдэг болж. Бидний хамгийн сул тал энэ байсан юм шиг байна лээ. Өмнөх түүхээ мэддэг байх. Түүх бол дараа үеийнхэнд сургамж, том суралцах ёстой амьдрал. Тийм учраас та бүгдийг санаачилга гарган уулзаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
Надад Орхон суманд ажиллах хувь тохиолоо. Сумын хүмүүс сайхан хүлээж авсныг би одоо хүртэл санаж явдаг юм. Нэг хүүхдийн гэдэс дүүрчихээд, карболин байдаггүй, ерөөсөө эм байхгүй болчихсон, тэгсэн асрагч Бадамжав гэгч эмэгтэй байсан, “Эмчээ” хусны хальс шатаагаад өгчихөөр болно шүү дээ гэж надад хэлсэн. Шатаагаад өгсөн чинь нээрээ яг карболин шиг үйлчилсэн. Тэгж сайхан хамтарч ажиллаж байсан. Өөр нэг сонин дурсамж гэвэл миний нэр хүнд Орхонд их хурдан өссөн л дөө. Яагаад өссөн гэвэл миний мундагт ч биш. Малчин Батдоржийн 4 настай хүүхэд нохойд уруулаад эмнэлэгт ирсэн, намайг очоод удаагүй байхад. Би чинь зоригтой, ер нь новокайн хийсэн ч юмуу, үгүй юу мэдэхгүй, оёдол тавиад явуулчихсан. Тэр хүүхдээ гаргаж явуулчихаад сурах бичгээ уншихад нохойд уруулсан хүнд галзуугийн вакцин хийх ёстой байжээ. Тэгээд л яанаа нөгөө хүүхэд маань галзуурчих вий дээ гээд. Фермээс хүн явахаар л нөгөө Бат-Очирын хүүхэд сайнуу л гэдэг. Тэгсэн чинь аймар мундаг хүн ирсэн байна, өвдсөн хүнээ байнга асууж сурагладаг гэж. ... Үүнийг би залуу хүмүүст хэрэг болог гэж хэлж байгаа юм. Тэгээд Орхоны ард түмэн их дэмжиж байж билээ.
Олон олон сайхан дурсамжийг бид цаашдаа цахим хуудсандаа өгүүлэх болно.
Үргэлжлэл бий.....