Мэдээлэл
Товч танилцуулга ЭТХ
Эрхэм зорилго
Нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, өвчлөлөөс сэргийлэх арга хэмжээг сайжруулж, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулан дундаж наслалтыг уртасгах
Зорилго
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн амын бие бялдарыг хөгжүүлэх ажлын үр дүнг дээшлүүлснээр хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтнаг улсын дундаж түвшинд хүргэх.
Үндсэн зорилго
• Монгол улсын засгийн газар, аймгийн Засаг даргын мөрын хөтөлбөр эрүүл мэндийн талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлж, тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах ажлын орон нутагт удирдан зохион байгуулна.
• Нэгдсэн эмнэлэг, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын болон сум, өрхийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу эмнэлгүүдийг боловсон хүчин, нэн шаардлагатай байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм, урвалж бодисоор хангах ажлыг зохион байгуулна.
• Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулж, товлолт дархлаажуулалтанд хүүхэд бүрийг хамруулан, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг сайжруулна.
• 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, хяналтын чанарыг сайжруулж, өвчлөл эндэгдлийг бууруулна.
• Эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төрийн ба ТББ, аж ахуйн нэгж байгууллагууд болон гадны төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран ажиллана.
Эмнэлгийн тусламжийн хэлтсийн зорилго, чиг үүрэг
Анагаах ухааны нотолгоонд суурилсан чанартай, аюулгүй, үр дүнтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлж, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулахад оршино.