Мэдээлэл
Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр хүссэн болон сунгуулах хүсэлт гаргасан байгууллагын бүрдүүлэх жагсаалт
burnee
6-01-2018, 16:03
Тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл, бүрдүүл
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ХҮССЭН ТОХИОЛДОЛД
НЭГДҮГЭЭР ШАТ
Бүрдүүлэх баримтын жагсаалт:
1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисст албан хүсэлт гаргах /хаяг байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой дурдах/
2. Эрүүл мэндийн байгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулах /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалыг уншиж танилцна уу/
ХОЁРДУГААР ШАТ:
/Нэгдүгээр шатанд тэнцсэн хуулийн этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлж хоёрдугаар шатанд орно./
Бүрдүүлэх баримтын жагсаалт:
1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисст албан хүсэлт гаргах /хаяг байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой дурдах/
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь /нотариатаар баталгаажуулах/;
3. Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар хувь;
4. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн шийдвэр;
5. Эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулагчийн мэдээлэл /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №1-ийн дагуу/;
6. Эрүүл мэндийн ажилтны мэдээлэл /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №2-ийн дагуу/;
7. Эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагч, техникч нарын диплом, үндсэн болон төрөлжсөн нарийнмэргэжлийн үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах/;
8. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах/;
9. Ажиллагсадтай хийсэн хөдөлмөрийн гэрээний хуулбар;
10. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалт /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №4-ийн дагуу/;
11. Тоног төхөөрөмжийн чанарын баталгааны гэрчилгээний хуулбар хувь /Эмийн сангаас бусад чиглэлд хамаарах/
12. Түрээсийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
13. Эмнэлгийн тусгай хог хаягдал, ариутгал, халдваргүйтгэлийн газартай хийсэн гэрээний хуулбар хувь;
14. 15. Эрүүл мэндийн байгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулах.
Жич: Нотариатаар баталгаажуулах баримт бичгийг эх хувиар нь шалгуулсан тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болно.
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛӨӨ СУНГУУЛАХ ХҮСЭЛТ
ГАРГАСАН ТОХИОЛДОЛД
1. Албан хүсэлт /Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны төрөл, чиглэлийг дурдана.
/ Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө /
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь
3. Компанийн дүрмийн хуулбар хувь
4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь
5. Хөдөлмөрийн гэрээ
6. Лицензийн хуулбар,
7. Иргэний үнэмлэхний хуулбар бүх ажилчид
8. Байрны гадаад дотоод зураг
9. ЭМС-ын 145 тоот тушаалын хүснэгт 1,2,4
10. Нийгмийн даатгал НДД-7 маягтаар /сүүлийн 6 сараар/
11. Хийсэн ажлын тайлан
12. Багц цагийн биелэлт
/ Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө /
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь
3. Компанийн дүрмийн хуулбар хувь
4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь
5. Хөдөлмөрийн гэрээ
6. Лицензийн хуулбар,
7. Иргэний үнэмлэхний хуулбар бүх ажилчид
8. Байрны гадаад дотоод зураг
9. ЭМС-ын 145 тоот тушаалын хүснэгт 1,2,4
10. Нийгмийн даатгал НДД-7 маягтаар /сүүлийн 6 сараар/
11. Хийсэн ажлын тайлан
12. Багц цагийн биелэлт