Мэдээлэл
Стратегийн эрхэм зорилго:
Стратегийн эрхэм зорилго:
Төрийн болон төрийн бус, хувийн хэвшил,ОУ-ын байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэг, оролцоотойгоор Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх ба “БИД ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙГЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ХАМГААЛНА уриан дор ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэх юм.
ДЭМБ –нь манай аймгийн эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж байнга дэмжиж ирсэн ба тус салбарын 2016-2020 оны байгууллага хөгжүүлэх төлөвлөгөөг шинэчлэн иргэн бүрийг орхигдуулахгүйгээр үйлчлэхийг санаачилсан төдийгүй тус аймгийг эрүүл мэндийн удирдлага, засаглал, лавлагаа тогтолцоо, санхүүжилт, эмийн зохистой хэрэглээ, технологи,мэдээ, мэдээллийг сайжуулж хүний нөөцийн чадавхи, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарын түвшинд загвар аймаг болгохыг санал болгож байгаа юм.
Энэхүү стратегийг ЭМЯ, ДЭМБ, АЗДТГ, ЭМГ, АНЭ, Сумын НЭ, Сум дундын эмнэлэг, сум өрхийн ЭМТ, Зоонозын өвчин судлалын төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран боловсрууллаа.
Стратегийг боловсруулахад аймгийн суурин хүн ам, газар тариалан, уул уурхайн бүс нутгийн хөдөлгөөнт хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд, оюутан,хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан,отор нүүдлээр яваа малчид,тус аймагт ажил,хөдөлмөр,арилжаа наймаа эрхэлж байгаа түр оршин суугчид, эмзэг ядуу бүлгийн эрүүл мэндийн нэн чухал хэрэгцээ, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмууд, МУЗГ-с эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, АЗД-н үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, олон улсын байгууллагуудын чиг хандлага, үзэл баримтлал зэргийг судалсан.
Стратегийн зорилтууд нь мянганы хөгжлийн зорилт болон МУЗГ-н үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын бодлого, АЗД-н мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн хөтөлбөр бодлогын үндсэн хэсэг болох юм.
Стратегитөлөвлөгөөнийагуулга
• Удиртгал
• Нөхцөл байдлын дүн шинжилгээ
• SWOT анализ
• Тулгамдсан асуудал
• Алсын хараа
• Эрхэм зорилго
• Стратегийн зорилго ба зорилтууд
• Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
• Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн төлөвлөлт
• Шалгуур үзүүлэлт