Мэдээлэл
Сүрьеэгүй сэлэнгийн төлөө Сэлэнгэчүүд бид хамтдаа
burnee
22-11-2017, 10:28
Мэдээ мэдээлэл
“Сүрьеэгүй-Сэлэнгэ” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлээр АНЭ, МСНЭ-ийн сүрьеэгийн тасаг, диспансерийн их, бага эмч, сувилагч, лаборант, сум, тосгон, өрхийн ЭМТ-ийн сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын сүрьеэгийн лаборант, МСТН-ийн СДИ зэрэг 60 хүн оролцсон сургалт зохион байгууллаа. Тус сургалтын гол зорилго нь аймгийн “Сүрьеэгүй-Сэлэнгэ” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сүрьеэгийн чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны мэдлэгийг бататгах, хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар чиглэл өгч, сүрьеэ өвчинг бууруулахад тохиолдож буй бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар бүлгээр ажиллан хэлэлцсэн. Мөн ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын тэргүүлэх зэргийн эмч П.Янжиндулам урилгаар оролцон сүрьеэ өвчний талаар шинэ мэдээ, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаа