Мэдээлэл
Алслагдсан багийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын амбулаториор хүргэх Халуун_сэтгэл_23 үзлэгийн баг Ерөө суманд ажиллаж байна.
Алслагдсан багийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын амбулаториор хүргэх #Халуун_сэтгэл_23 үзлэгийн баг Ерөө суманд амжилттай ажиллаж, нийт 1140 орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж үйлчиллээ.
#ЭрүүлМэндийнСайдын А/147, #СэлэнгэаймгийнЗасагдаргын 01/56 албан тоот болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хаваржилт хүндэрсэн сум багт аймгийн #ЭрүүлМэндийнГазраас томилогдсон #Халуун_сэтгэл_23 үзлэгийн баг хуваарийн дагуу сумдад ажиллаж байна.
Мал төллөж байгаа энэ цаг үед аймгийн Эрүүл мэндийн газраас Ерөө суманд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй суурин-1, явуулын-2 нийт гурван баг томилон ажиллуулж дотор, хүүхэд, эх барих, ЭХО, ЭКГ мөн сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг зохион байгуулж, ард иргэд үзлэгт идэвхтэй хамрагдсан байна.
#Суурин_багийн_үзлэгээр:
Эрүүл мэндийн төвд ажилласан 7 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд нийт 884 иргэн хамрагдсанаас дотрын эмчид-129 хүн үзүүлж шинээр 2 өвчлөл илрүүлсэн, мэдрэлийн эмчид-130 иргэн үзүүлж хоёр иргэн онош баталгаажуулахаар лавлагаа шатны эмнэлэгт илгээгдсэн, эмэгтэйчүүдэд-158, сэтгэцийн эмчид-47, хүүхдэд-84, ЭХО үзлэгт-121, Рентген оношилогоо буюу сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт-215 иргэн хамрагдаж рентген өөрчлөлттэй 30 хүнээс цэрний сорьц авахад сүрьеэгийн сэжигтэй 5 тохиолдол илэрчээ.
#Явуулын_хоёр_багийн_үзлэгээр:
Тус үзлэгийн баг алслагдсан хэсэгт хүрч ажиллахдаа нийт 450 гаруй км зам туулж гурван төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, 2 төрлийн оношлгоо (зүрхний цахилгаан бичлэг, эхо)-д 258 иргэн хамруулж, 230 гаруй өвчлөл илэрснээс арав нь шинээр оношлогдсон байна.
Үүнд: цөсний чулуу-6, бөөрний уйланхай-3, баруун бөөр чулуутай-1 байсныг тус тус онош баталгаажуулахаар лавлагаа шатлалын эмнэлэгт илгээлээ.
Иргэдийн дунд зонхилон тохиолдож буй тэргүүлэх өвчлөл:
1. Зүрх судасны эрхтэн тогтолцооны өвчлөл- 27.0%
2. Бөөр шээсний замын эрхтэн тогтолцооны өвчлөл -25.8%
3. Хоол боловсруулах /нойр булчирхай/ эрхтэн тогтолцооны өвчлөл -42.5%
4. Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл- 0,4% хувь тус тус эзэлж байна.
Мөн үзлэгийн үеэр явуулын эмийн сан ажиллаж, 820.0 гаруй мянган төгрөгийн эмийн борлуулалт хийж үйлчилсэн байна.