Мэдээлэл
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас #Сувилагч_ЗөвСтандарт ажлын байрны гурав хоногийн онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулж, сургалтад сумдын сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай, дотор, хүүхдийн тасагт сувилахуйн тусламж үйлчилгээний явцын үнэлгээ болон #MNS:4621:2008 стандартын дагуу мэдлэг шалгах онол, гардан үйлдлийн хяналт үнэлгээг 3 үе шаттай зохион байгуулж ажилласан.
Хяналт үнэлгээний үр дүнг тооцсоны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран #Сувилагч_ЗөвСтандарт тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор зургаан ээлжийн сургалтад анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг хамруулж байна.
Нэгдүгээр ээлжийн сургалтад Ерөө бүсийн зургаан сувилагч хамрагдахаар сургалтын өмнөх мэдлэг олгох сорилд хамрагдаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор, хүүхэд, яаралтай тусламжийн тасгуудад ажлын байрны туршлага судлан ажиллаж байна.
Хоёрдугаар ээлжийн сургалтад Хөтөл бүсийн зургаан сувилагч хамрагдана.