Мэдээлэл
“Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө” дуу хоолойгоороо нэгдэж оролцлоо.
#Нэг_тэрбумаараа_тэмцье #2023_ЭмэгтэйчүүдийнЭрхЧөлөөний төлөө” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж зохион байгуулсан үйл ажиллагаанд #аймгийнЭрүүлМэндийнгазрын охид, бүсгүйчүүд идэвхтэй нэгдэж оролцлоо.
Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон “Хөөрхөн Зүрх” ТББ-тай хамтран Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярыг тохиолдуулан “Нэг тэрбумаараа тэмцье 2023-Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж зохион байгуулсан “Явган алхалт”-д аймгийн Эрүүл мэндийн газар “Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө” дуу хоолойгоороо нэгдэж оролцсон байна.
Мөн тус алхалтад аймгийн Мал эмнэлгийн газар болон Цагдаагийн газар, Сүхбаатар сумын зарим багийн Засаг дарга, Нийгмийн ажилтнууд идэвхтэй оролцсон.