Мэдээлэл
“Сэлэнгэ аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн-2023” нэгдсэн арга хэмжээ боллоо.
[b] ✅️ Сэлэнгэ аймаг жил бүрийн 2 дугаар сард “Удирдах ажилтны зөвлөгөөн” зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Энэ жилийн “Удирдах ажилтны зөвлөгөөн-2023” арга хэмжээ аймгийн төвд болж, зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн удирдлагын баг бүрэлдэхүүн буюу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нар мөн нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагуудын удирдлага, 17 сумын Засаг дарга, 6 тосгоны Захирагч, 56 багийн Засаг дарга нар, ОНӨААТҮГ-ын захирал, Ойн ангийн дарга нар оролцож, 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээнүүдээ дүгнэн хэлэлцэж, 2023 оныг “Иргэдийн оролцоотой цахим хөгжлийн жил” болгосноо зарлалаа.
✅️ Зөвлөгөөн бүтэн өдрийн турш үргэлжилж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого шийдвэр болон урт, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг аймаг, орон нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах, Шинэ сэргэлтийн бодлогыг салбарын хөгжилтэй хэрхэн уялдуулах, Цахим засаглал ба дижитал шилжилтийг эрчимжүүлж үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг төрийн үйлчилгээтэй холбоотой өргөн агуулга бүхий сэдвээр сонсгол мэдээллүүдийг тусгайлан бэлтгэж хүргэлээ.
✅️ Зөвлөгөөний төгсгөлд Сэлэнгэ аймгийн 2022 оны салбарын аваргууд болон тэргүүний сум, байгууллагуудыг тодруулж, шагнаж урамшууллаа.
Мөн аймгийн Засаг даргаас агентлагийн дарга нар, сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнүүдийг байгууллаа.
✅️ Цахим хөгжлийн жил болгон зарлаж байгаатай холбоотойгоор сум, тосгодын ЗДТГ, мөн 57 багийн Засаг дарга нарт сүүлийн үеийн хурд хүч сайтай цахим тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгсөн байна.
[/justify]