Мэдээлэл
Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын 2022 оны шилдгүүд.
Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын 2022 оны шилдгүүд.
1.2022 ОНЫ ШИЛДЭГ МЕНЕЖЕР – АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДАРГА БЯМБАЖАВ ОВОГТОЙ ЭРДЭНЭЧИМЭГ
/2022 ондоо Аймгийн нэгдсэн эмнэлгийн Дэмжих төвийн засварын ажил, тоног төхөөрөмж хүлээн авах ажлын хэсэг, уламжлалтын тасгийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэхтэй холбоотойгоор тасгийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлуудыг хийж байна. Халаалт, бохир усны шугамын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж халаалтын секцийн 50%-г шинэчилсэн ба цэвэр усны хэвтээ шугамыг бүрэн шинэчилж эмнэлгийн 4 блок тус бүрт туслах үзлийг шинээр байрлуулж өргөтгөлийн шинэ насос тавих ажил хийгдсэн. Ивээлт нарс сувилалыг ажиллуулаад шаардлагатай бэлтгэл ажлыг ханган 10 ээлжинд 492 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
2.2022 ОНЫ ШИЛДЭГ ЭМЧ – МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДОТОР, ГЕМОДИАЛИЗЫН ИХ ЭМЧ ОТГОНБАЯРЫН ОЮУНЦЭЦЭГ
2022 онд дотрын тасгийн эрхлэгч болон гемодиализын нэгжийн эмчийн ажлыг хослон гүйцэтгэж дотрын тасгийн үйл ажиллагаа орчин нөхцөл асаргаа, сувилгаа, яаралтай тусламжийн бэлэн байдлыг төрөл бүрээр хангуулан үйл ажиллагааны сайжруулалт гарган ажилласан. Дотрын тасагт дотоод шүүрлийн тусгай ор өрөө гаргаж ажиллуулан эмчилгээний хоол амьдралын дэглэмд эерэг өөрчлөлт авчрах санаачлага хэрэгжүүлсэн. Мөн бөөрний цочмог дутагдалтай үйлчлүүлэгчийг диализ эмчилгээнд нийт 12 иргэнийг хянаж эмчилгээг үр дүнтэй удирдан амьдралын чанар сайжруулсан.
3.2022 ОНЫ ШИЛДЭГ СУВИЛАГЧ – НОМТХАН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН СУВИЛАГЧ ТҮМЭНЖАРГАЛ ОВОГТОЙ СУВДАА
Номтхан өрхийн эрүүл мэндийн төвийн харъяа 48 эх төрж 49 нярайг 100% хяналтанд авч гэрийн эргэлтийг графикийн дагуу хийж ажилласанаар ӨЭМТ-н үйл ажиллагаатай холбоотой эх нярайн эндэгдэлгүй ажилласан. Өөрийн харъяа 3,5-р цэцэрлэгийн 6 сарсс 59 сартай хүүхдийг А витаминыг 2 удаа урьдчилан сэргийлэх тунгаар 495 хүүхдэд уулгасан. Нийт 1422 багц бэлтгэн ажиллаж иргэдийн бүртгэл мэдээллийг цахимд шивсэн байна.
4. 2022 ОНЫ ШИЛДЭГ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН – ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВИЙН БИОЛОГИЧ, ШИМЭГЧ СУДЛАГЧ ГЭРЭЛЧУЛУУН ОВОГТОЙ ОТГОНСҮРЭН
Байгалийн голомтот зоонозын халдварт дамжуулагчаар дамждаг өвчний байгалийн голомтын болон дамжуулагчдын эко-популяцийн судалгааг хийж гүйцэтгсэн байна. Хүн ба амьтаны сэжигтэй дуудлага, өвчлөлийн голомтод эпизоотологийн судалгааг хийж, халдвар эсэргүүцэх арга хэмжээг авхад идэвхитэй ажилласан. Сэлэнгэ аймгийн хачигт халдварын дамжуулагч хачгийн тархалт, тоошлын судалгаа сэдвээр магистр хамгаалсан байна.
5.2022 ОНЫ ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН – ХЭРХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТОГООЧ БАТСҮХ ОВОГТОЙ МЭНДБАЯР
2022 онд хэвтэн эмчлүүлсэн 342 иргэнд эмчилгээний хоолоор үйлчилсэн. Эмчилгээний хоолны талаар сургалтыг 450 хүнд, албан байгууллагын ариутгал халдваргүйтгэлийг 14144мкв, эмнэлгийн болон тосгоны хог хаягдлыг цэвэрлэн 30 тн хогыг хогын цэгрүү зөөж устгасан. Мэргэжлийн эмчилгээний хоолны анхны тогооч бөгөөд үйлчлүүлэгчдийн онош тухай бүрд нь тохирсон эмчилгээни хоолыг эмчлэгч эмийн зааврын дагуу чанартай хийж үйлчилж байна.
6.2022 ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН – ЦАГААННУУР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЖОЛООЧ БУЯНБАДРАХ ОВОГТОЙ БАТ-ОЧИР
эмнэлгийн гадна тохижилтыг сайжруулах үүдэн хэсэг машины зогсоолыг цементэлж, машины зогсоолыг байгуулахын зэрэгцээ байгууллагын гадна хашаа, том хаалга, явган хаалга, хог хаягдалын байр, гална 00, сүүдрэвч, сандал, архив, моргын өрөө, агуулах зэргийг шинээр барихад хамт олноо манлайлан оролцсон. түргэн тусламжийн машинаа байнга бэлэн байдалд байлгаж, хүндрэл чирэгдэл гаргалгүй эмнэлгийн тусламжийн цаг алдалгүй хөнгөн шуурхай үзүүлдэг, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад өөрийн хүч бололцоог дайчлан ажилладаг.
7.2022 ОНЫ ШИЛДЭГ ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖИЛТАН – ТАНА ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ ЗАГДАА ОВОГТОЙ НАМЖИЛМАА
Хувийн хэвшлийн эмнэлэгт үр бүтээлтэй ажиллаж эмнэлгээ өргөжүүлэн хөгжүүлэх, өөрийн мэдлэг чадвар, мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд байнга анхааран ажиллаж хувийн эмнэлгийг оновчтой зөв менежментээр удирдан зохин байгуулж буй амжилтыг үнэлэн. 2022 онд шинэ 7 сувилагчийг хүүхдийн нарийн мэргэжлийн сувилагч болход дагалдуулан сургаж шинэ боловсон хүчинг бэлтгэн ажилласан байна.
8.2022 ОНЫ ШИЛДЭГ ХАМТ ОЛОН – АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ
Тус тасаг нь 4 их эмч, 9 сувилагч, нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2022 онд 5247 хүнд яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд үүнээс маш хүнд 409, сэхээн амьдруулалт 7, нас баралт 3 байна. Яаралтай тусламжийн тасгийн нас баралт өмнөх оноос 50% буурсан байна. Амилуулах өрөөг шинээр санаачлан сэхээн амьдруулалтыг хийх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан өрөөг зохион байгуулсан. Хүнд өвчтөний шийдвэрлэлтийн чанар сайжирсан байна. Тархины эдийн цусан хураа соруулах, тархи дарагдал чөлөөлөх мэс заслын дараах эрчимт эмчилгээг орон нутагт амжилттай нэвтрүүлсэн.
9. 2022 ОНЫ ШИЛДЭГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭВТРҮҮЛСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА – ЖАВХЛАНТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛОН
2022 оны жилийн эцсийн байдлаар эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетаар насанд хүрэгч болон хүүхдүүд давхардсан тоогоор – 868 хүн хамрагдсан байна. Халдварт өвчний чиглэлээр: Өртөмтгий болон сүүлийн 5 жилд сүрьеэгээр өвчилсөн иргэд тэдний хавьтал 240 хүний судалгааг гаргаж 205 иргэнийг Сэлэнгэ аймгийн Сүрьеэгийн диспансераас ирсэн эрт илрүүлэгийн үзлэгт хамруулан 8 хүний цэрний сорьцыг онош тодруулахаар явуулсан.Энэ онд шинэ өвчлөл илрээгүй.Зорилтот насны буюу 40-64 насны иргэдийн дунд артерийн гипертензи өвчний эрт илрүүлгийн анхан болон давтан үзлэгт 1382 иргэн хамрагдаж хамралт 100 %, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн 1382 иргэн хамрагдаж хамралт 100%, элэгний хавдрын үзлэгт 1362 хүн хамруулсан. Сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулахаар шарлагын увч аппарат 3.300.000 төгрөг нийт 43.300.000 тоног төхөөрөмжөөр хангасан. Нийт ЭМД-аас нэг иргэний 267 сая төгрөг, тусламж үйлчилгээ 92 сая төгрөгийн санхүүжилтийг аван ажилласан байна.