Мэдээлэл
Мандал сумын 9 багийн ахмад настнуудын дунд "Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлье" сэдэвт дэвжээ тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна.
burnee
7-02-2023, 12:05
Мэдээ мэдээлэл
[b]Настнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилготой зохион байгуулсан тус тэмцээнийг Мандал сумын ИТХ, Мандал сумын ЗДТГ, Мандал сумын Улаан Загалмайн анхан шатны хороо, Мандал сумын ахмадын хороо, Хэрх тосгоны ЭМТөв, Хэрх тосгоны ахмадын хороо, Ачит Амирлуулагч ӨЭМТ, Хараа Манал ӨЭМТ, Үйлст эмнэхүй ӨЭМТ, "Мөнгөн Хараа" дуу бүжгийн чуулга хамтран зохион байгуулжээ.
Тэмцээнд Мандал сумын 1,2,3,4,7,9-р багуудыг төлөөлж нийт зургаан баг оролцож авьяас чадвараа сорьж өрсөлдсөнөөс ⤵️
▪️ ТЭРГҮҮН байрт 2 дугаар багийн "Жаргалан баг"
▪️ ДЭД байрт 3 дугаар багийн "Жаргалан баг"
▪️ ГУРАВТ 9 дүгээр багийн "Есөн-Эрдэнэ баг" шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.
[/justify]